Sunday, May 22, 2011

Бусад мэдээлэл



Apple түүхэндээ анх удаа Microsoft-ийг түрүүллээ.

АНУ-ын Аррlе компани хамгийн гол өрсөлдөгчөө түүхэндээ анх удаа гүйцэн түрүүлж чадсан байна, Тус компанийн цэвэр ашиг энэ оны эхний улиралд 5.99 тэрбум доллар болсон байна.
Харин Мiсгоsоft энэ хугацаанд 5.23 тэрбум долларын ашигтай ажилласнаар өрсөлдөгчөө өмнөө оруулжээ. 
Ашгаараа өрсөлдөгч Мicгоsоft- ыг анх удаа гүйцэн түрүүлж чадсандаа сэтгэл хангалуун буйгаа Аррlе-ын тэргүүн Стив Жобс мэдэгдсэн байна.Мicгоsoft-ын хувьд ширээний компьютерийн борлуулалт нь найман хувиар буурчээ. 
Мөн хямралын улмаас төсвийн ажилтнуудад ханган нийлүүлэх нөүтбүкийн борлуулалт 40 хувиар буурсан байна. 
Харин Offiсе 2010 программ хангамжийн ачаар ашгаа 21 хувиар нэмэгдүүлж, 5.23 тэрбум доллар олж.чадав. Аррlе-ын хувьд iРаd, iРhоnе зэрэг бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ихэссэнтэй холбоотой олз омог ихтэй байна.

No comments:

Post a Comment