Интернэт холболт
Диал an (dial-up) холболт Диал ап холболт нь компьютерийн модем, утасны шугам ашиглан интернэтэд холбогдох үйлчилгээ юм. Холболтын хамгийн дээд хурд нь 56 кб/ с байдаг. Европын холбооны улсуудын интернэт хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаагаар, хэрэглэгчдийн 45 орчим хувь нь Диал Апаар интернэтэд холбогддог байна. Энэ холболт нь интернэт холболтын төрөл дотроо хамгийн хурд багатай ч хэрэглэхэд хялбар байдаг учраас хэрэглэгчдийн олонх нь сонгодог байна. Диал Ап холболт хийхэд телефон утасны шугам, компьютертээ модемтой байхад л хангалттай.
Кабелийн холболт
Кабепийн холболт нь сүлжээний кабелийн шугамаар, кабелийн телевиз дамжуулдаг утсан шугамаар эсвэл шилэн кабелиар холбогдож болдог. Сүлжээний кабелийн шугамаар холболт хийхэд орон зай хамааралгүй, үнэ болон хурд нь DSL (digital subscriber line) холболттой ойролцоо байдаг. DSL холболт нь DSL холболт нь утасны сүлжээг ашиглан өндөр хурдны модемийн тусламжтайгаар интернэтэд холбогддог. Харин шилэн кабелийн холболтын уйлчилгээ DSL-ийг бодвол богино хугацаанд суурилуулж холбох боломжтойгоос гадна хурд сайтай учир олон хэрэглэгчтэй интернэт кафед ихээхэн ашигладаг байна.
Хиймэл дагуул (Сансрын холболт)
Алслагдсан нутагт амьдардаг интернэтийн хэрэглэгчид DSL болон кабелийн холболтыг хэ-рэглэх боломжгуй учраас хиймэл дагуул ашиглан интернэт авдаг байна. Энэ төрлийн холболтод цаг агаарын таагүй байдал ихээхэн нөлөөлдөг сул талтай.
Утасгүй холболт
Хаанаас ч интернэтэд холбогдож болдог, сүүлийн үед өргөнөөр ашиглаж байгаа технологи бол WiMax ба Wi-Fi (802.11) утасгүй сүлжээ юм. Эдгээр технологийг үйлчилгээ үзүүлэгч компанийн сүлжээний хамрах хүрээнд гэртээ, зоогийн газар, онгоцны буудал, кафе, хурлын танхим, ажил дээрээ болон өөр хаана ч гэсэн өндер хурдаар, өргөн зурвасын утасгуй интернэтэд холбох боломжтой юм.
Хэнд ямар үйлчилгээ хэрэгтэй вэ?
Өрхийн хэрэглэгч Гэрээсээ интернэтэд холбогддог хэрэглэгчдийн ихэнх нь Диал Ап холболтыг хэрэглэсээр л байна. Учир нь хэрэглэгч хааяа нэг и-мэйлээ шалгах болон цөөхөн цаг интернэтэд ордог бол уламжлалт Диал Ап холболт тохиромжтой. Монголд ийм төрлийн холболт хийдэг дараахь интернэтийн уйлчилгээ узүулэгчдийг дурдаж болох юм. Мэйжикиэт ХХК, М-СИ-ЭС ХХК, УБТЗ-ын Рэйлком төв, Мобиком корпорацийн диал ап холболтууд болон урьдчилсан төлбөрт картууд. Харин өндөр хурдыг "хүссэн" хэрэглээ ихтэй гэр булд ADSL (Asymmetric Digital Subscriber Line) холболт эсвэл сулжээний кабелиар холбогдох интернэт холболт шаардлагатай. М-СИ-ЭС компани, Скай Си энд Си ХХК-ийн ADSL болон бусад сулжээний кабелийн уйлчилгээг (утасны шугамгүй бол) дээрх хэрэглэгчдэд зөвлөе.
Аялагчид
Аялагчдын ихэнх нь гэртээ өндөр хурдны интернэт, замд явж байх уедээ хямд Диал Ап утасны шугамаар, WiFi утасгүй интернэтийн орчинд зөөврийн компьютер болон гар утсаа ашиглан хялбархан холбогдох зэргээр хэд хэдэн төрлийн интернэтийн үйлчилгээнд холбогдож болно. Гэвч зардлаа хэмнэж, байнга найдвартай холбогдох шаардлага гардаг. Тиймээс эдүгээ эдгээр шаардлагыг нэгэн зэрэг хангах утасгүй интернэтийн сулжээг ашигладаг болжээ. Зарим аялагчид гар утсаа модем болгон ашиглаж интернэтэд холбогддог. Манай улсад Скайтел" ХХК, Улуснэт ХХК энэ төрлийн утасгүй интернэт холболтын үйлчилгээ үзүулдэг.
"Шөнийн" хэрэглэгчид
Хэрэв хэрэглэгч шөнийн цагаар интернэт хэрэглэх хэрэг-цээ гардаг бол Улуснэт ХХК нь U-card/night шөнийн интернэт үйлчилгээ явуулдаг. U-card/night уйлчилгээг ашигласнаар хамгийн хямд зардлаар ендер хурдны интернэтээр аялан еөрийн хэрэг-цээт мэдээллийг шөнийн цагаар буюу 00:00-07:00 хооронд авах боломжтой. Энэ карт нь 5 Гига байтын мэдээлэл татаж авах хязгаартай байдаг бөгөөд 440 кб/с хурдтай 5000 төгрөгийн үнэтэй байдаг байна.
Компани
Орчин цагийн албан байгууллагуудын бараг бүх ажилтан сулжээнд холбогддог болсон учир ажилтнууд зэрэг ашиглаж болохуйц тогтмол өндөр хурдны холболт хэрэгтэй байдаг. Энэ тохиолдолд үйлчилгээний чанар нь хурд шигээ маш чухал юм. Жижиг компаниудын хувьд ADSL HDSL болон шилэн кабелийн холболтоор өргөн зурвасын интернэт үйлчилгээ хэрэглэдэг бөгөөд энэ нь хэрэгцээтэй үед шаардлагатай хурдаа авах баталгаатай гэсэн утгатай юм. Ийм хэрэглэгчдэд Мэйжикнэт ХХК, МИКОМ ХХК-ийн 1024 кб/ с буюу түунээс дээш хурдтай ADSL үйлчилгээ; Мэйжикнэт ХХК, Мобиком корпораци, М-СИ-ЭС ХХК-ийн түрээсийн шугам буюу HDSL (High bit rate Digital Subscriber Line) үйлчилгээг сонгох нь тохиромжтой. Олон зуун ажилтан, хамтрагч түншүүдтэй, магадгүй мянга мянган онлайн худалдааны үйлчлүүлэгчтэй томоохон компаниудын хувьд өндөр хурд, найдвартай ба аюулгүй байдал чухал шаардлагатай. Энэ төрлийн хэрэглэгчдэд М-СИ-ЭС КОМ, Мэйжикнэт ХХК, УБТЗ-ын Рэйлком төвийн шилэн кабелийн үйлчилгээнүудийг санал болгоё.
No comments:
Post a Comment